Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” цолны найраа өнгөрсөн баасан гаригт хийсэн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Төрийн соёрхолт” цолоо рөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авсан юм. Түүнд уг шагналыг 2011 онд тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг болон У.Шекспирийн “Гамлет” жүжгүүдийнх нь төлөө хүртээсэн юм. Түүний эдгээр жүжгүүд тухайн жилийнхээ театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулган “Гран при” цомыг хүртэж байсан шилдэг бүтээлүүд юм. Түүний цолны мялаалгын найранд найз нөхөд,драмын урлагийнхнаас гадна, төр засгийн томчууд уригдсан сурагтай.
Р.БАТ