Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл эхлэн оюутнууд нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчлүүлэхдээ тасалбар авч зорчихоор болсон байна. Өөрөөр хэлбэл, тэдний нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх өчигдрөөр дуусгавар болжээ. Харин зарим сургууль тодорхой шалтгааны улмаас зургаадугаар сарын 15-ныг хүртэл төлбөргүй зорчих эрх нь нээлттэй хэвээр үргэлжлэхээр болжээ. Тухайлбал, ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд энэ сарын 15 хүртэл оюутны визагаараа зорчих гэнэ.
О.САР