Байгаль хамгаалах аянд урлагийнхан оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах аянд урлагийнхан оролцоно

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон хот аян-2011” сарын аян өнөөдөр эхэлж байна. Сарын аяны хүрээнд болох арга хэмжээний талаар Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайхан, Усны газар, Ойн газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга нар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ жилийн аянд урлаг соёлынхон нэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой гэж зохион байгуулагчид ярьж байв. Сарын аянд  УДЭТ-ийн найруулагч СТА Н.Наранбаатар, МУСГЗ зохиолч Д.Төрбат, “Харанга” хамтлагийн ахлагч,  дуучин Ц.Чулуунбат нар сарын аяны арга  хэмжээнд оролцох аж.  Байгаль  орчныг хамгаалах сарын аян дөрвөн долоо хоног үргэлжилнэ.  Нэгдүгээр долоо хоногийн арга хэмжээг Ойн газраас хариуцаж, “Ногоон дээл” багц ажил зохион байгуулах бол хоёдугаар долоо хоногийг Усны газраас “Цэнхэр бүс” багц ажил танилцуулах юм байна. Түүнчлэн Нийслэлийн байгаль хамгаалах газар “Саруул орчин” сэдэвт багц ажлыг хариуцаж байгаа бол дөрөвдүгээр долоо хоногт сарын аяныг БОАЖЯ-наас дүгнэх юм байна. Маргааш  “Ногоон хот”  өдөрлөгийн  нээлт 12.00 цагт Скай худалдааны төвийн урд талбайд болох аж. Өдөрлөгөөр үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болно.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж