Хоёр ерөнхийлөгч Солонгост уулзав

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Хоёр ерөнхийлөгч Солонгост уулзав

Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр 2013 оны гуравдугаар сард 461 дүгээр ангийн сахилгын камерт гэнэт шатаж, зулын гол болохоо шахсан. Харин  багагүй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Бааварын хоёр гарын арьс таталдаж эдгэсэн, үүнийг нь Монголд эмчлэх боломжгүй учир тэрбээр БНСУ-ыг зорьсон юм.

Тэгвэл хип хоп дуучин маань БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай таарч, зургаа хамтдаа авхуулсан байна. Зовлон нэгтээ хоёр “ерөнхийлөгч” Солонгост  уулзаж зургаа татуулахдаа их л “кайфтай” байсан бололтой.

Б.БАТОС

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж