УИХ-д 13 хүний бүрэлдэхүүнтэй дахин нэг бүлэг байгуулах талаар Төрийн ордонд бор шувуу нисэх болсон. Тэгвэл энэхүү бүлэгт УИХ-ын нэр бүхий есөн гишүүн нэгдэхээ мэдэгдээд байгаа юм байна. Бие даагч гишүүд болон бусад гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулж байгаа талаар өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийнэ. Тодруулбал, УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар байгаа юм байна.
Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд ч албан бус бүлэгт элсэх талаар яриа байгаа аж. Хэрэв 13 хүний албан бус бүлэг байгуулагдвал УИХ дөрвөн бүлэгтэй болж магадгүй байна. Хэрэв “Шударга ёс” эвслийн бүлгийн гурван гишүүн бүлгээсээ гарвал эвслийн бүлэг тарах магадлал өндөр байгаа юм.
Ш.ОЧ