Истанбулд 154 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Истанбулд 154 хүнийг баривчилжээ

 

Туркийн Истанбул хотноо өнгөрсөн амралтын өдрөөр Засгийн газрын эсрэг жагсаал болсныг цагдаагийн хүчээр тараажээ. Мөргөлдөөний үеэр 11 цагдаа, 12 жагсагч гэмтэж бэртсэн бөгөөд 154 хүнийг баривчилсан байна. Цагдаа нар жагсагчдыг Таксимын талбай хүрэхийг хориглон, нулимс асгаруулагч хий болон усан буугаар шүршин тараах арга хэмжээ авсан аж. Гэвч жагсагчид хүч түрэн Таксимын талбайд хүрч, Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг тус талбайгаас хол байхыг анхааруулсан байна. Энэ нь одоогоос жилийн өмнө Таксимын талбайн дахин төлөвлөлтөөс болж Туркийн олон хотод гарсан Засгийн газрын эсэргүүцлийн жагсаалын ойтой давхцан гарчээ. Жилийн өмнөх бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөний үеэр найман хүн амь үрэгдэж, олон мянган хүн гэмтэж бэртсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж