Фото: AP Photo/Markus Schreiber
Жан-Клод Юнкерийг Еврокомиссийн даргаар тавьсан нөхцөлд Их Британи Европын холбооны гишүүнээс гарах болно гэж тус улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдэж байгаа аж. Хэрэг явдал ингэж өрнөж болох тухай Британийн ерөнхий сайд, тавдугаар сарын 27-ны Европын холбооны албан бус саммит дээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркельд сануулсан тухай Германы Der Spiegel сэтгүүлд бичжээ.
Юнкерийг энэ тушаалд сонгосон нөхцөлд Их Британийн Засгийн газар тогтворгүй байдалд орох учраас “ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулга явуулахаас өөр аргагүй болно.”, 1980-аад оны хүн ойрын таван жилд асуудлуудыг шийдэж чадахгүй хэмээн Кэмерон мэдэгдсэн гэж сэтгүүл бичиж байна.
Люксембургийн ерөнхий сайд асан Юнкерийн толгойлдог Европын ардын нам нь хамгийн том хүчин гэдгээ Европарламентын сонгуулиар харууллаа гэж Меркель өмнө нь мэдэгдсэн байв. Тийм ч учраас Меркель Юнкерээр Еврокомиссийг толгойлуулахын төлөө байгаа ажээ.
2009 оноос хүчин төгөлдөр байгаа Лиссабоны гэрээнд Еврокомиссийн даргыг сонгоход Европарламентын дүнг авч үзэх ёстой гэсэн заалт байдаг юм байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР