Үерээс 7000 хүнийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2014.06.01-нд нийтлэгдсэн

Үерээс 7000 хүнийг нүүлгэв

Фото: ИТАР-ТАСС/Александр Колбасов

 

Оросын Алтайн хязгаарын үер болж буй газруудаас долоон мянга гаруй хүнийг нүүлгэсэн тухай тус бүс нутгийн онцгой байдлын албанаас мэдээлэв. "Үерийн бүсэд 29 суурин байгаа ба 3000 гаруй барилга, байшин усанд автжээ. Үер болж байгаа газруудад усны төвшин бууж эхэлсэн байна.

 

Сибирийн долоон бүсэд үерийн улмаас онц байдал зарлаад байгаа бөгөөд 230 км зам эвдэрч, 16 гүүр урсчээ. Үерийн голомтод онцгой байдлын 1,5 мянган хүн ажиллаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж