Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Ядамждоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд С.Баяндалайг томилох шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Д.Ядамдорж нь 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд сүүлийн үед ШШГЕГ-т түр саатуулагдаж байсан иргэн амиа алдсантай холбогдуулан багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Ямар шалтгаанаар Д.Ядамдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа ч түүний оронд С.Баяндалайг томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
С.Баяндалай нь өмнө нь ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлвдэрийн газрын захиралаар ажиллаж байсан юм байна.
Ш.ОЧ