2009 оны "Ролан Гаррос"-ын аварга ОХУ-ын Светлана Кузнецова шөвгийн 16-д шалгараад байна.
Өнгөрөгч сарын 25-нд эхэлсэн "Ролан Гаррос" буюу "Францын нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн шөвгийн 16 тодорлоо. Тэдэн дунд өдгөө 2009 оны аварга ОХУ-ын Светлана Кузнецова, 2012 оны аварга Мария Шарапова, 2010 оны дэд аварга Австралийн Саманта Стосур, 2012 оны дэд аварга Италийн Сара Эррина нарын шилдгүүд багтсан. Мөн эхний тойргуудад шилдгүүдийг буулган авсан теннисчид шөвгийн 16-д шалгараад байна.
ОХУ-ын Светлана Кузнецова тус тэмцээнд 27-д эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд тэрээр гуравдугаар тойрогт Чехийн Петра Квитоваг 6:7, 6:1, 9:7-ийн харьцаагаар буулган авснаар шөвгийн 16-д шалгараад байна. 2009 оны "Ролан Гаррос"-ын аварга Кузнецова тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн Петра Квитоваг хожсоноор 1/8-ийн эрхийн төлөө 23-т эрэмбэтэй Чехийн Сафароватай тоглоно.
113 дахь удаагийн "Ролан Гаррос"-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл ийнхүү сонирхол дүүрэн үргэлжилж байна. Тэмцээний эхний тойргуудад дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, БНХАУ-ын Ли На нар ялагдал хүлээсэн бол гуравдугаар тойргоос гуравт эрэмбэлэгдсэн Польшийн Агнешка Радваньска, Чехийн Петра Квитова нарын шилдэг теннисчид ялагдал хүлээлээ.
Шөвгийн 16-д дөрөвт эрэмбэтэй Румын залуу теннисчин Симона Халеп, Сербийн Елена Янкович /6/, 2012 оны аварга, 2013 оны дэд аварга ОХУ-ын Мария Шарапова нарын топ арваас дөрөв нь шалгараад байна.
Ч.БОЛ