Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Өргөө Ротаракт" клубын залуучууд өчигдөр (05.31) өдөр зорилтот бүлгийн 100 хүүхэд баярлуулав.
Жил болгоны хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Өргөө Ротаракт" клубын залуучууд нь бяцхан дүү нараа баярлуулдаг уламжлалтай. Харин энэ жил “Хүүхдүүд бүр инээмсэглэж яваарай” нэртэй арга хэмжээг зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулах зорилгоор баярлаж чаддаггүй гандан хийдэд ажилладаг бяцхан лам нар, орцны жижүүр хүүхдүүд, нарантуул зах дээр хөдөлмөр эрхэлдэг 100 гаруй хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Дашрамд, Ротаракт нь нийгэмдээ үйлчилж, гишүүдээ хөгжүүлдэг 18-30 насны залуучуудын хөдөлгөөн юм. Дэлхийн хэмжээнд 8,200 гаруй Ротаракт клубууд 195,000 гишүүдтэйгээр 160 оронд үйл ажиллагаа явуулж байна. Хармин Монгол улсын хувьд одоогоор 9 ротаракт клубууд үйл ажиллагаага явуулж байгаа бөгөөд хамгийн отгон нь "Өргөө ротаракт" клуб юм.
Б.БАТ