Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, техник технологи, инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, оролцоо, оюуны чадавхи, үлгэр дуурайлал, манлайллыг нэмэгдүүлэх, улмаар мэдлэг-үйлдвэрлэл-салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан доор “Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулган”-ыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан байна. Тус чуулганд Монгол улсын нийт 1600 гаруй эрдэмтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр эрдэмтдийн эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэх, бүтээлийн үзэсгэлэн гаргах зэрэг ажлыг зохион явуулсан байна.
Б.ХАНД