Европын сэргээн босголт хөгжлийн банкинд танилцуулга хийв

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Европын сэргээн босголт хөгжлийн банкинд танилцуулга хийв

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкинд зочилж УИХ-аас баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дараагийн 100 хоногт хийж гүйцэтгэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Улс төрийн харилцааны газартай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд тус банкны Захирлуудын Зөвлөлийн гишүүд болон бусад ажилтнууд уригдан оролцлоо.

Дашрамд дурдахад, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 1,0 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. 

Эх сурвалж: http://www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж