“Ялихгүйд ямаа гарздах” АН-ынхан

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

“Ялихгүйд ямаа гарздах” АН-ынхан

Уг нь Ардчилсан намынхан олонх, эрх баригчид. Гэвч сүүлийн үед ялихгүй ганц зүйлээсээ болж сөрөг хүчиндээ дөнгүүлж байна. Тэр ялихгүй зүйл нь ирц.  Ардчилсан намын гишүүд хуралдаа суухгүй, гарч гүйлдээд л, асуудлыг том жижгээр л ялгаад л. Энэ хайхрамжгүй байдал дээр нь сөрөг хүчин нь тоглолт хийж ирцээ бүрдүүлэн орж ирээд бодлого тодорхойлогчдийн хуулийг унагаад л. Төсвийн хүрээний мэдэгдлийг өчигдөрхөн яг л ийм байдлаар унагаж орхисон.

Саналын дүн 26,26 болж дэмжигдээгүй нь сөрөг хүчнийх нь хувьд бах таваа хангах боломж байв. Ямар сайндаа УИХ-ын дарга З.Энхболд нь хүртэл өөрсдийнхнөө даапаалж “за дахиад нэг саналаар хуулиа унагацгаах уу” гэж байх вэ дээ. Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцэх үеэр АН-ынхан асуултад хариулах Х.Тэмүүжингээ ганцааранг нь үлдээчихээд тоох ч үгүй гадуур сэлгүүцэцгээв.

Ялихгүй зүйлээс бол ямаа алдана гэж Монгол ардын зүйр үг бий. Энэ ямаа нь эцэстээ хэдэн хууль биш эрх мэдэл нь болж хувирах вий дээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж