Францад барууны хэт үзэлт “Үндэсний Фронд” намыг эсэргүүцсэн жагсаал боллоо. Олон мянган залуусаас францын өнцөг булан бүрт “Үндэсний Фронт” намыг эсэргүүцэж өчигдөр буюу тавдугаар сарын 29-ны пүрэв гаригт жагслаа. Жагсагчид уг намын үзэл баримтлал францын нийт ард түмний үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж үзжээ. Европын зөвлөлд уг намаас францыг төлөөлж арваас дээш суудал эзэлдэг бөгөөд францын бусад намууд нэг хоёр тооны суудал бүхий ажээ. Жагсагчдын хэлсэнээр “Үндэсний Фронт намын шийдвэр франц улсын шийдвэрийг илэрхийлж чадахгүй. Тэд хэт үндсэрхэг бөгөөд тэднийхээр бол франц улс хилээ хаах шаардлагатай юм гэнэ. Ингэснээр гаднаас ирж ажиллах гадны иргэд үгүй болно” гэж үздэг гэж. Энэ жагсаалаар уг санааг европын зөвлөл харуулахыг зорьжээ.
Дашрамд дурдахад уг намын тэргүүн хатагтай Жан Мари нь 2002 онд ерөнхийлөгчийн сонгууль Жак Ширактай өрсөлдөж байсан Мари Лө Паны охин юм. Жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар зөвхөн Парис хотноо 8000 гаруй жагсагчид, 4000 гаруй цагдаа нар байжээ. Үүнээс гадна францын бусад хотууд болох Тулуз, Лион, Марсэль, Борду, Нант, Руонд жагсаал зохиогдсон байна. Үүнд оюутны эрхийг хамгаалах холбоод мөн адил оролцжээ. Үндэсний фронт намын товчлол нь ФН үсэг юм. Үүний жагсагчид уриагаа болгон Ф- фашист, Н- Нацист гэж буй юм.
Б.ЭНХ
Эх сурвалж: www.france24.com