УИХ-ын гишүүн М.Зоригт тойрогтоо ажиллаж байна. Энэ сарын 28-нд Асгат суманд ажиллалаа. Асгат сумын түүхт 90 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан бэлтгэлээ хангах зорилгоор 90 жилийнхээ ойд зориулсан хашаа цэгцлэх уралдааныг зарлаж, цэцэрлэгт хүрээлэндээ 800 мод суулгаж, хуучин контор байсан байрыг нийтийн ахуйн үйлчилгээ болгон сэргээн засварласан гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 6-р сарын 13-нд болно.Харин асгат суманд хамгийн их тулгадаж буй асуудал нь сумын сургуулийн барилгын төсөв буруу гарсанаас болж барилгын ажил зогсож, царцаасан төсөвт орсон боловч одоо хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэдгийг хэлсэн юм. Мөн сум болон сургууль спорт заал байхгүйгээс болж томоохон арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байдгаас гадна өвлийн улиралд сурагчдад биеийн тамирын хичээл орох боломж байдаггүй учир эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн М.Зоригт асуудлыг холбогдох байгууллагуудаас тодруулан шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ хэллээ.
Д.ОДНОО