Хүүхдэд зориулсан үзвэр дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан үзвэр дутагдалтай байна

Хүүхдийн баярт зориулсан боломжийн тоглолт, хөтөлбөр эрэлт ихтэй байна. Монголчуудын энэхүү эрэлтийг Оросууд хангасан шиг хангаж байна. ОХУ-ын одойн цирк тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1-ныг хүртэл АСА циркт тоглож байгаа бөгөөд танхим үргэлж дүүрэн байгаа гэнэ. Бяцхан оддын цирк хүүхдүүдийн дунд нилээд эрэлттэй байгаа бололтой. Өчигдөр 14 цагийн үед тасалбараа авчихаад дотогшоо орох гэж жагссан хүүхдүүд чамгүй урт жагссан байгаа нь энэ. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаараад хүүхэд 12 мянган төгрөг, том хүн 15 мянган төгрөгөөр үзэж байгаа бол VIP суудал нь 35 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ. Оросууд ч манайхаас бурзайгаад буцах шинжтэй. Хүүхдийн баярыг бизнесийнхэн боломж гэж харж чадахгүй байсаар л.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж