Гэрэл зургийг: Ric Francis / AP
АНУ-ын эдийн засаг оны эхний улирлын дүн гарахад, жилийн тооцоонд оруулснаар нэг хувиар унажээ. Энэ тухай Худалдааны яамны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байлаа. Улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2011 оноос хойш анх удаагаа унасан байна.
Энэ үзүүлэлт нь шинэчлэгдсэн тоо бөгөөд эхний тайлан нь сарын өмнө гарч ДНБ-нийг 0,1 хувиаар өслөө гэж мэдээллээд. Гэвч эдийн засгийн уналтыг хагас хувиар буурна гэж байсан шинжээчдийн дүгнэлтээс үзүүлэлт маш доогуур байсныг Bloomberg тэмдэглэв. Ийм эрс уналтын шалтгаан нь оны эхний хүйтэн цаг уур орон сууцны барилгын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн мөн улсын нөөцийн хурамтлал бага байсан зэргээр тайлбарлаж байна.
Эдийн засагчдын үзэж буйгаар хойшлогдсон эрэлт нь хоёрдугаар улиралд ДНБ-нийг өсгөнө гэж тооцож буй аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР