Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар оруулж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 1-ний дотор төсвийн хүрээний мэдэгдлээ батлахаар мөрдсөний дагуу шуурхайлан хэлэлцэж байна. Харин төсвийн хүрээний мэдэгдлээр өр, зээлийг нэмэхгүй байхаар тусгасан юм. Энэ асуудалтай холбогдуулж Ц.Нямдорж гишүүн “Өр, зээлийг нэмсэнгүй гэж дараа нь ярина л даа. Хэврээ ингээд яривал Н.Батбаяр сайд өөрөө огцрох өргөдлөө өгөөрэй. Эдийн засгийн үзүүлэлтүүд эсрэгээр аваад байгаад дүгнэлт хийгээч. Ер нь та нар улсаа удирдаж чадахгүй байна шүү дээ. Ямар ч хэрэггүй Тахарын алба гэж байгуулсан. Ийм зүйлүүд дээрээ Засгийн газар ажиллах хэрэгтэй. Монголдоо таарсан бодлого явуулаач. Мексик малгай өмссөн юмнууд харагдаад байна” гэсэн юм.
Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn