“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

“Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг боллоо

Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг сайжруулбал анхан шатны ажил сайжирна гэлээ

Багийн шинэчлэл: Өвөрхангай

ЗГХЭГ-аас орон нутагт зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Багийн Засаг дарга нарт төрийн бодлогын талаар тодорхой мэдээлэл өгч, ажлынх нь бэрхшээлийн талаар сонссон энэ хэлэлцүүлэгт Өвөрхангайчууд санал хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ.

Цахим үнэмлэхийг хэрэглээнд идэвхтэй нэвтрүүлбэл иргэд бүх төрлийн бүртгэл хийлгэхдээ бичиг баримтаа хуулбарлан ноториатаар баталгаажуулах, багийн дарга нар тодорхойлолт бичих гэх мэт цаг, мөнгө үрсэн шат дамжлага олонтой ажиллагааг халахаас гадна улсын хэмжээнд бүртгэл мэдээлэл нэгдсэн системд орно. Бас халамж, бүртгэлийн үйлчилгээг баг руу шилжүүлж, нарийвчилсан судалгаа авах ажлыг сум, аймаг, агентлаг өөрсдийн бүтэц, орон тоогоороо хариуцмаар байна. Ингэвэл анхан шатны ажил үйлчилгээний чанар сайжирна гэж Өвөрхангай аймгийн 110 багийн Засаг дарга нар ярьж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс багт, малчдад зориулан зарцуулах эрх зүйн боломж алга. Багийн дарга сумын ЗДТГ-т сууж ажиллах уу, баг дээрээ байх ёстой юу гэдгийг тодорхойлж өгөхгүй бол төвд байнга дуудагдаж, баг дээрээ ажил явуулах нөхцөлгүй байна. Багийн Засаг дарга нарт боловсролын шаардлага тавихгүй бол сонгогдсоныхоо дараа дээд сургуульд сураад алга болчихож байна. 200 эсвэл 1000 өрхтэй багийн дарга ижил цалинтай байх зохимжгүй, төрийн бусад албан хаагчийн адил зэрэв дэвийн нэмэгдэлтэй болмоор байна. Хятад мотоциклийг ирэх 11 сараас замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж ярьж байна, тэр үед бид ямар унаагаар албаа залгуулах вэ гэх мэт санал, асуултыг тэд тавилаа.

Анхан шатны нэгжийнхний саналуудыг үндэслэн багийн шинэчлэлийн бодлогодоо хэрхэн тусгах талаар Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас чиглэл гарна гэж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир хэлэлцүүлэгт оролцогчдод хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж