“Сан Антионо Спөрс” тав дахь тоглолтод ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

“Сан Антионо Спөрс” тав дахь тоглолтод ялалт байгуулав

“Оклахома Сити Тандер" – “Сан Антионо Спөрс” 2-3

№ 5: 89-117 (32-32, 23–33, 19–29, 15–23)

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх “Сан Антионо Спөрс” болон “Оклахома Сити Тандер” багуудын цувралын тав дахь тоглолт өнөөдөр боллоо.

"Сан Антионо Спөрс" талбай дээрээ ялалт байгуулж, 3:2-ийн харьцаагаар цувралыг тэргүүлж эхэллээ. Тоглолт 117:89 онооны харьцаагаар "Сан Антионо Спөрс" багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд 38 настай Тим Данкан 22 оноо, 12 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа хошуучилсан.

"Оклахома Сити Тандер"-ээс Кевин Дюрант 25 оноо, Расселл Уэстбрук 21 оноо, 7 удаа дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ.

Сүүлийн хоёр тоглолтод ялагдал хүлээгээд байсан "Сан Антионо Спөрс" тав дахь тоглолтын хожлыг авч, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ. Хоёр багийн зургаа дахь тоглолт ням гаригийн өглөө буюу тавдугаар сарын 31-нд “Оклахома Сити Тандер"-ийн талбай дээр болно. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж