Турк Youtube-ын хоригийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Турк Youtube-ын хоригийг цуцаллаа

Турк улсын Дээд шүүхийн шийдвэрээр Youtube сайтад хэвийн хандах үйл боломжийг сэргээсэн тухай BBC мэдээлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тус улсын томоохон албан тушаалтнуудын аудио бичлэгийг YouTube-д байршуулснаас үүдэн тус сайтад хориг тавиад байсан билээ.

Харин тус улсын Үндсэн хуулийн шүүхээс дээрх хоригийг ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулах хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тус шүүхээс Харилцаа холбооны байгууллагад шийдвэрээ мэдэгдэн, YouTube сайтад хандах хандалтыг нээхийг үүрэг болгожээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж