Олон улсын хоккейн холбоо (IIHF) шигшээ багуудынхаа шинэчилсэн чансааг гаргалаа. Чансааг Шведийн шигшээ баг 3990 оноогоор тэргүүллээ хадгалсан бол Финланд 3955, ОХУ 3915 оноогоор удаалав. Беларусын Минск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Оросын хоккейчид дөрвөөс гурав руу дэвшжээ.
Олон улсын хоккейн холбооны чансаанд 49 улс бичигдсэнээс Монгол Улсын шигшээ баг 260 оноогоор сүүлийн байрт эрэмбэлэгдэв. Манай улсын шигшээ баг сүүлийн хоёр жил дараалан Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Сhallenge Cup” -ээс хүрэл медаль хүртээд байгаа билээ.
IIHF-ын чансаа:
1. Швед – 3990
2. Финлянд – 3955
3. Орос- 3915
4. Канад – 3850
5. Чех – 3745
6. АНУ – 3740
7. Швейцар – 3470
8. Словак – 3445
9. Латви – 3300
10. Норвеги – 3265
11. Белорусс – 3170
12. Франц – 3165
13. Герман- 3125
14. Словен – 3040
15. Дани- 3005
34 Австрали -1300
41 Турк -840
43 БНАСАУ -675
45 АНЭУ -405
48 Хонгконг -260
49 Монгол – 260 оноогоор тус тус бичигджээ. Гэхдээ энэхүү жагсаалтад шайбтай хоккей тоглодоггүй 160 орон бичигдээгүй байна.
Ч.БОЛОР