Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Махны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр махны үнэд судалгаа хийдэг бөгөөд энэ долоо хоногт махны үнэ өссөн талаар мэдээллээ. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ нэг кг нь дунджаар 8785төгрөг, хонины ястай мах 7680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 160төгрөгөөр, үхрийн цул мах 225 төгрөгөөр, хонины ястай болон цул махны үнэ 50 төгрөгөөр тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, хонины мах 6400 төгрөг, хамгийн өндөр үнэтэй нь“Меркури” хүнсний захад үхрийн мах 10 мянган төгрөг, хонины мах 9900 төгрөгөөр худалдаалж байгаа талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж