Өрнө Дорнын хүмүүсийн сэтгэлгээний ялгааг харуулах энэхүү зургийг зураач эмэгтэй Ян Лиу бүтээсэн юм. Тэрбээр 14 нас хүртлээ Хятадад амьдарч байгаад Германд цагаачлан ирсэн хүн. Ямар ч зузаан товхимлоос дутахгүй мэдээлэлтэй, асар сонирхолтой энэ бүтээл олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан билээ. Монголчууд бид ази гэхээр ажилсаг, эвсэг байдлаар эрс өөр, европ гэхээр царай зүс, соёлын хувьд бүр өөр, алинд нь ч бүрэн хамаарахгүй үндэстэн. Өрнийнхөн ба дорнынхоны ялгаан дунд Монголын онцлогийг наргиа болгон зурж орууллаа. Өнгө ялгасан харьцуулалтаас хөх нь барууныхны, улаан нь Азийнханы, ногоон нь монголчуудын хандлага болохыг Та төвөггүй мэднэ.
НОЁН ЗӨГИЙ

