
“Монгол ноолуур нэгтгэл” консерциумын ерөнхийлөгч Ч.Түмэнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-110 тэрбум төгрөгийн зээлийг олгох нь тодорхой боллоо. Цаг хугацааны хувьд оройтоогүй байгаа?
-Яаравчлах шаардлага байгаа. Гэхдээ ноолуурын улирал дуусахаас өмнө амжиж зээлээ олгох байх гэж бо¬дож байна. Гол нь зээл олгох асуудлаас илүү энэ зээл юунд зориулагдах вэ гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй байна. Засгийн газраас бонд гаргаж барилгын салбарыг дэмжиж байна. Үр дүнд нь энэ салбарт тодорхой ахиц гарна. Үүний адилаар ноолуурын салбараа дэмжиж байна гэдэг нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц барааг бэлтгэж байна л гэсэн үг.
-“Алтай Кашмер” ХХК зээлд хамрагдахгүй боллоо. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхгүй юү?
-“Алтай Кашмер” ХХК бол салбарын ууган үйлдвэрүүдийн нэг. Бид бүгд л зээлд хамрагдаж хамт урагшлах ёстой байсан юм.
-Одоо арилжааны банкнаас л зээл авах байх. Тийм үү?
-Тэгэх л болов уу. Засгийн газрын бондын хүү жилийн долоон хувь. Арилжааны банкны зээлийн сарын хүү 1.5-2.5 хувь буюу жилдээ 15-25 хувийн хүүтэй гэсэн үг.
Засгийн газрын тэргүүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурьдснаар түүнд “Алтай трейдинг” болон “Алтай Холдинг” ХХК-ийн цөөнгүй хувьцаа байдаг нь ил тод болсон. “Алтай Холдинг”-ийн охин компани болох “Алтай Кашмер” компани нь 1991 онд түүхий болон самнасан ноолуурыг дэлхийн зах зээл дээр борлуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр нь жилдээ 700 тонн түүхий эд боловсруулж, 250 тонн самнасан ноолуур бэлтгэн, 140 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай салбартаа эхний тавд ордог үйлдвэр юм. Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал компаниудад олгох зээлийн хүсэлтийг зарлаж “Говь”, “Буян”, “Алтай Кашмир” зэрэг компани тус бүр 20 тэрбум төгрөг хүсч байгаа хэмээн түшээдийн өмнө зарласан. Энэ асуудалд гишүүд багагүй шүүмжлэл хэлсэн. Улмаар “Төрийн өндөр албан хаагчид ноолуурын бизнестэй холбоотой бол тухайн компанид нь зээл олгож болохгүй” гэх тодорхой санал ч гарч байсан юм. Харин “Монгол ноолуур нэгтгэл”-ийн Ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, “Миний мэдэхээр “Алтай Кашмер” компани 20 тэрбум төгрөгийн зээл хүссэн байх учиргүй. 5-6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт байсан” хэмээв.
“Алтай Кашмер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайхыг 20 тэрбум бус 5-6 тэрбум төгрөгийн зээл авах сонирхолтой байсан гэх юм. Аль нь бодит тоо юм бэ?
-Чуулганаар 20 тэрбумын зээл гэж сонсоод би үнэхээр гайхсан. Яахав 5-6 тэрбум байсан байж болох юм. Судлаад үзсэн чинь 20 тэрбум гэх энэ мөнгө 2008 онд гаргаж байсан нэг төслийн дүн байсан. Тэр төсөл нь энгийн ноос, ноолуур угаадаг бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг дэмжинэ гэсэн зорилготой байсан юм билээ. Тэгээд л манай компанийг дотооддоо эхний тавд жагсдаг компани гэж үзсний үндсэн дээр тийм нэг хөрөнгө оруулалтын тодорхой төсвийн жагсаалт төдий зүйл гаргасан байгаа юм. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг яагаад тийм тоо хэлснийг би гайхаж байна. Хаанаасаа тийм тоо гаргаж ирээд хэлчихдэг юм бүү мэд.
-Танайх энэ зээлд хамрагдахгүй болсноор компаний чинь үйл ажил-лагаанд сөрөг нөлөө гарах уу?
-Энэ зээлийг авахгүй гэдгээ манай компани 20 гаруй хоногийн өмнө илэрхийлсэн. Би өөрөө “Монгол ноолуур нэгтгэл” консерциумын ерөнхийлөгч Ч.Түмэнбаярт саналаа хэлсэн. Манайх арилжааны банкнаас зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд өртөг өндөртэйгээр бүтэж байна гэдэг утгаараа бүтээгдэхүүний маань үнэд өөрчлөлт гарах болов уу.
-Анхнаасаа Засгийн газраас гаргах бондоос санхүүжилт авах сонирхол байгаагүй гэж үү?
-Мэдээж жилийн долоон хувийн хүүтэй зээл авах нь ашигтай. Болдог бол авмаар байна. Манай компани 300 гаруй ажилтантай. Тэднийхээ цалинг нэмж, шинээр ажлын байр гаргахыг хүсч байна. Тэгэхээр энд ажиллаж байгаа 300 ажилчны амьдрал, тэдний цаана байгаа гэр бүлийнх нь амьдралыг бодох хэрэгтэй л дээ. Гэсэн ч асуудлыг улстөржүүлж хандах нь юу юунаас илүү компани, ажилчдад хүнд тусна. Ерөнхий сайдын хувьд манай компанийн бусад хөрөнгө оруулагчдын адил хөрөнгө оруулсан хүн шүү дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
Зочин 2011-05-12 182.160.18.159
Компьютерийн ломбард компьютер notebook LCD-TV барьцаалж зээл олгоно Салбар 1 МУИС-ын ЭЗС-ийн эсрэг талд компьютерийн ломбард Утас 88735646 Салбар 2 Од кино театраас уруудаад автобусны буудал дээр Утас 96673876
зочин 2011-05-12 122.254.121.34
зээлийн сарын хүү 15-25 хувь буюу жилдээ 15-25 хувийн хүүтэй гэсэн үг 18 – 30 гээч Иймхэн тоо бодож чадахгүй та нар яг юм хийж чадаач Одоо байгаагаа ч борлуулж чадахгүй байж нэмж хийж яах гэсэн юм
Altai cashmere-iin zahiral 2011-05-12 202.55.191.37
Medehgui baij baisan chini 20 terbumiig uguh geed baisan shd Yostoi muuhai humuus yumoo Medrelgui huniig doromjilj mungu uguh geed baisan shd
ээ дээ энэ засаг 2011-05-12 122.201.18.128
п
www. goe. mn 2011-05-12 202.131.225.147
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886
Зочин 2011-05-12 202.179.20.191
Ene Zoljargal gedeg said er ni yu hiigeed baina da
Зочин 2011-05-12 202.131.233.187
мэдээгүй байхад нь 20 тэрбум өгөхөө шахсан гэнэ үү энэ заваан юмаа болиочээ хулгайчуудаа Монголын төрөөс зайлаад өгөөч
Зочин 2011-05-12 182.160.4.203
Badamjunai said asuudlig evgui bolgoj huni garaar mogoi barih shig bollooZoljargal asuudlig todruulj baij unshig baisan bna