Аварга цолны хүндэтгэлд аваргууд олон түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Аварга цолны хүндэтгэлд аваргууд олон түрүүлжээ

Монгол банкны 90 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан маргааш буюу тавдугаар сарын 31-ний 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдаан өмнө нь 15 удаа зохион байгуулагдсан бөгөөд Г.Өсөхбаяр, О.Балжинням аваргууд болон И.Доржсамбуу гарьд тус бүр хоёр удаа түрүүлжээ. Тэгвэл энэ түүхийг хэн үргэлжлүүлэхийг бямба гарагт Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзээрэй үзэгчид ээ. 

Бөхчүүдийг тэр үеийн цолоор нь бичлээ.

1.1996 онд 240 бөх барилдаж у.ав О.Балжинням у.з П.Сүхбат
2.1997 он 256 бөх д.а Б.Бат-Эрдэнэ у.з Ц.Баярсайхан
3.1998 он 208 бөх у.ав О.Балжинням у.арс Д.Мөнх-Эрдэнэ
4.1999 он 128 бөх у.з Б.Гантогтох у.арс Д.Мөнх-Эрдэнэ


2000 он барилдаан болоогүй


5.2001 он 128 у.з Г.Өсөхбаяр д.а Б.Бат-Эрдэнэ
6.2002 он 128 у.ав А.Сүхбат у.з Д.Сумъяабазар
2003 онд барилдаан болоогүй өнжсөн
7.2004 он 128 у.н Л.Наранбаатар у.н Д.Рагчаа
8.2005 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Рагчаа
9.2006 он 128 у.з И.Доржсамбуу у.н Д.Азжаргал
10.2007 он 128 дал.ав Г.Өсөхбаяр у.ав Д.Сумъяабазар
11.2008 он 128 у.х Т.Мөнгөнцоож ц.а Ч.Санжаадамба


2009 онд барилдаан болоогүй өнжсөн


12.2010 он 128 ц.а Ч.Санжаадамба у.н И.Ёндонсамбуу
13.2011 он 128 у.арс Х.Мөнхбаатар у.х С.Мөнхбат
14.2012 он 208 у.х Содномдорж у.х Өсөх-Ирээдүй
15.2013 он 224 у.а Г.Эрхэмбаяр, у.з Ч.Санжаадамба

16. 2014 он 224 ??????????????????         ???????????

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж