Түүнийг ойр дотныхон нь “анааш” гэдэг. Мөнгөө шударгаар босгосон, гэхдээ орчны нөлөөнд хялбар автдаг гэж шүүмжилдэг. Мөн урвагч, гэмт хэргийн бүлгийнхэнтэй холбоотой гэж буруутгадаг. Ямартай ч түүний карьер бусдын тусламжтайгаар бүтсэн.
Гэрэл зургийг: ИТАР-ТАСС
Киев хот Виталий Кличко гэсэн шинэ захирагчтай боллоо. Спортод бараг ялагдаж үзээгүй тэрбээр улс төрд шууд амжилт олоогүй. Гурав дахь удаагийн оролдлогоороо тэр хотын захирагчийн суудалд суулаа. Улс төрийн "Олимпид" хүрэх зам нь спортынхоосоо илүү бартаатай байсан бөгөөд Кличкогийн хувь тавилангийн эргэлтэд олон санамсаргүй тохиолдол учирч байжээ.
Кличкогийн сонгуулийн амлалт:
- Киевчүүд ба албан тушаалтнуудын хооронд баримтын цахим эргэлтийг бий болгож, төсвийн зарлагыг ил болгоно.
- Жижиг, дунд бизнесийн бүхий л саадыг арилгана.
- Эрдэмтэн, багш, эмч, соёлын ажилтнуудын цалинг нэмнэ.
- Зам засч, хотод тээврийн шинэ системийг бий болгон, метроны буудлын ойролцоо машины зогсоолуудыг байгуулна.
- Ундны усны чанарыг сайжруулан ус суваг, дулааны сүлжээг шинэчлэн солино.
- Цэцэрлэгт хүрээлэн, ойн санд барилгын ажил хийлгэхгүй.
- Түүхэн дурсгалыг шинэчлэн засахад мөнгө гарган, хотын төвд өнгө төрх эвдэх өндөр байшин бариулахгүй.
- Хотын цагдаагийн албыг бий болгоно.
Улс төрийн зам
Хотын захирагч асан Александр Омельченко нь Кличкогийн улс төрийн загалмайлсан эцэг. Харин сүүлд буюу 2006 онд Кличко түүнээс урваж, хотын захирагчийн сонгуульд цуг өрсөлдөн саналаас нь хуваалцжээ. Омельченко нь Кличкотой эртнээс холбогдсон түүхтэй.
1996 онд Виталий Олимпийн тоглолтод оролцох гэж байтал түүний цуснаас сэргээш илэрсэн байв. Ингээд дүү Володя нь олимпод оролцохоор болжээ. Ингээд тэр олимпийн аварга болж, Омельченко түүнд байр олгосон байв. Мөн эцэгт нь генерал цол олгоход бас тэр тусалжээ. Кличкогийн бүх тулааныг алгасалгүй үздэг байсан ба Виталийг Төрийн ордонд хөтлөн оруулсан гэж ярьдаг. Түүнийг ерөнхийлөгч Леонид Кучматай танилцуулж, Украины баатар цолыг олгуулж чаджээ. Гэхдээ энэ цолыг Виктор Ющенко гардуулсан байв.
Ингээд экс-ерөнхийлөгчийн эхнэр нь Виталийг хотын захирагчийн сонгуульд ор гэж ятгасан гэдэг. Тэр цагаас Омельченко Кличко хоёрын хоорондуур “хар муур” гүйжээ. Экс захирагч өнөөг хүртэл хэрэв Кличко нэрээ дэвшүүлээгүй бол ялах байсан гэж үздэг гэнэ. Тэр үед Черновецкий 31,8 хувь, Кличко 23,7 хувь, Омельченко 21,2 хувийн саналыг тус тус авчээ. Хоёр жилийн дараа Кличко Турчинов хоёр захирагчийн сонгуульд өрсөлдөн нэг нэгнийхээ саналыг хуваалцсаар Черновецкийг дахин гаргаж иржээ.
Кличко Киев хотын захиргааны тэргүүн Владимир Бондаренкод мөн л “өртэй”. Киевийн Рад буюу хууль тогтоох байгууллагад Бондаренкогийн буянаар Виталий 2006 онд орж иржээ. Дөнгөж "хэл орж байсан" шинэ депутатад аж ахуй, газрын асуудал хариуцуулсан гэх. Харин Черновецкийн залуу командтай Кличко хэл амаа ололгүй бүр Радын экс-нарийн бичгийн дарга Олесь Довгийтай зодолцохоо шахсан. “3.Станислав… Олесь Станиславович, та ийм жижигхэн, ийм бардам!…” гээд Кличко нударга зангидаж байж.
Олесь Довгийтай маргалдаж байгаа нь. Гэрэл зургийг УНИАН
Бас нэг том дуулиан нь түүнийг гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон явдал байлаа. Атаман Рыбка гэгчтэй цуг авахуулсан зураг нь олон нийтэд таржээ. Кличко үүнд “Над спортын олон дэмжигч бий. Рыбка бол тэдний л нэг. Түүнээс өөр зүйлгүй” гэсэн тайлбар өгчээ.
Шинэ захирагч Киевийн уугуул биш
Түүний эцэг нь Кыргызийн Беловодск сууринд төржээ. Гэр бүл нь Киев ирэхэд Виталий 14-тэй байв.
Виталий ах ба эцэг эхийн хамт
Чоколовкийн 69 дүгээр сургуулийг тэрээр их сайнаар дурсдаг бөгөөд сургуульдаа компьютер худалдан авч өгөөд 3000 гривенээр спортын танхим байгуулж өгчээ. Виталий сайн сурдаг, биологид дуртай хүүхэд байж. Харин дүү нь нийгмийн хичээлүүдийг сонирхдог байв. Ах дүү хоёр өндөр том биетэй учир бусад сурагчид ч айдаг байв.
Цэргийн албыг Белорусьт хаажээ. Хувийн цомгоос
Бокс
Ах дүүКличкогийн анхны дасгалжуулагч Владимир Золотарев “Виталий залуугаасаа улс төрийг сонирхдог байв. Бүх ном зохиолыг уншсан, улс төрийн талаар асуудаг байсан. Би хариулж мэдэхгүй болохоороо тэр балиар улс төрд бүү оролц” гэдэг байлаа хэмээн дурсжээ.
Володя спортод ахыгаа дуурайхыг хичээсэн. Фото: В. Бородин, "Вести"
Киевийн шинэ захирагч кикбоксингийн дэлхийн зургаан удаагийн аварга. Мэргэжлийн бокст 1996 онд орж байж. Анх Германы тэмцээн зохион байгуулагч буюу промоутерийн компанитай гэрээ байгуулсан байлаа. Ах дүү хоёр тэр компанитайгаа 2000-аад оны дунд үеэс үл ойлголцон K2 Promotions компанийг байгуулжээ.
Виталийн хамгийн цуутай тулаан нь 2003 оны зун АНУ-д Леннокс Льюистай хийсэн тоглолт. Зургаан раундын дараа тэр хожиж явсан ч хөмсгөө сэтлүүлээд тоглолтыг дуусгаж чадаагүй. Харин жилийн дараа WBC цолыг Виталий авлаа. 2004 оны арванхоёрдугаар сар Улбар шар хувьсгал өрнөж байхад тэрээр улбар шар лентийг өмдөндөө зүүгээд Дэнни Уильямстай үзэлцэж байв. Дараа нь тэр спортоо орхино гэлээ. 2008 онд олныг гайхуулсаар спортдоо эргэн ирээд ялагдалгүй цувралаа үргэлжлүүллээ. Кличко ахынх нь сүүлчийн тулаан ринг дээр 2012 оны есдүгээр сард болжээ.
Кличкогийн тухай баримтууд:
- Нас 42 ( төрсөн: 19.07.1971)
- Өндөр 201 см
- Жин 111 кг
- Гарын алд 201 см
- Мэргэжлийн ринг дээр 16 жилд 47 удаа тоглохдоо: 45 ялж, хоёр ялагдсан
- WBO-гийн хувилбараар, 1999–2000 оны дэлхийн аварга.
- WBC (2004, 2008–2013 он).
- Хамгийн сүүлийн мэргэжлийн тоглолтын улиралдаа (2002)$17 сая долларын орлоготой байлаа.
- Тулаан бүрээс дунджаар зургаан сая ам.долларын ашиг авдаг байжээ.
Эхнэр нь романс дуулж, хүүхдүүд нь оддын дунд суралцдаг
Виталий Кличкогийн эхнэр, загвар өмсөгч Наталья Егорова хүүхдүүдийн хамт Германд амьдардаг. Хөгжим сонирхдог. Саяхан тэрбээр Украины төрийн дууллыг Владимирийн тулааны өмнө дуулж байв.
Наталья Виталид гурван хүүхэд төрүүлж өгчээ. Егор-Дэниель 14 настай, Елизавета-Виктория хоёр ихэр 11-тэй, Максим есөн настай.
Гэрэл зургийг: хувийн цомгоос
Саяхнаас Наталья өөрийн анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо Гамбург хотын загварын клубт хийжээ. Хагас жил бэлтгэсэн тоглолтынх өдөр нь хөл гишгэх зайгүй байсан гэнэ. Үзэгчдийн дунд Виталий баглаа цэцэгтэйгээр суун эхнэрийнхээ зургийг авч байв. Наталья англи, герман хэлээр дуулжээ. “Би тасалбар худалдан аваад эхнэрээ дэмжихээр ирсэн Бид 18 жил цуг амьдарч байгаа болохоор түүний сайн дуулдгийг мэднэ. Хэрэв надад хоолой байсан бол би цуг дуулах л байсан” гэж Виталий Bild сонинд ярьсан байв.
ВиталийНатальяхоёр 18 жил хамт.Фото: bild.de
Хатагтай Кличкогийн өөр нэг сонирхол нь хувцасны дизайн. Тэрээр арга хэмжээнүүдэд өөрийн бүтээсэн хувцсаараа гоёдог. Мөн өөрийн загварын хувцасны дуудлага худалдаа зохион байгуулж орлогыг нь буяны хандивд зориулдаг. Phytokids гэх өвчтэй хүүхдүүдэд туслах сангийн асрамжийн зөвлөлд тэр зүтгэдэг ажээ.
Гамбург дэх амьдрал
Наталья Виталид гурван хүүхэд төрүүлж өгчээ. ОдооЕгор-Дэниель 14 настай, Елизавета-Виктория хоёр ихэр 11-тэй, Максим есөн настай. Хүүхдүүд нь кино од Дольф Лундгрений хүүхдийн хамт олон улсын сургуульд суралцдаг.
Кличкогийн хүүхдүүд спортоор хичээллэдэг. Хувийн цомгоос
Киевийн тэнгисийн талаас спортын заал шиг байгууламж харагдана. Тэр нь тэдний зуслан. Фото: ИзымКаумбаев
Кличкогийн Герман дахь байр европ маягийн даруухан. Үнэ нь гурван сая евро орчим. Гэрэл зургийг: Анна Мазитова
Кличко 2012 оны орлогын мэдүүлэгдээ дөнгөж 11,2 мянган гривен гэж бичсэн байв. Харин Германд 5 сая ам.долларын ашигтай, хадгаламжинд нь 121,3 сая гривен байгаа аж.
Бизнес
Барилгын бизнест хийдэг. Ах дүү хоёрын эзэмшдэг зочид буудлын хамгийн үнэтэй өрөө нь хоногийн 621 доллар.
Эх сурвалж: Vesti.ua, Марина Петик, Ирина Рыбакова, Богдана Евсеева, Варвара Квитка , Вероника Мелкозерова, Андрей Фоменко "Expert Online», 27.05.2014.
Бжлтгэсэн Ш.МЯГМАР