Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бид сайн сайханд дагуулна” сэдэвт өдөрлөгийг маргааш буюу тавдугаар сарын 31-нд Анкарагийн гудамжинд зохион байгуулах гэнэ.
Өдөрлөгийн гол зорилго нь хотын соёлтой иргэдийг төлөвшүүлэх, соёл урлагаар иргэдийг гоо зүйн харилцаанд сургах, ардын уламжлалт соёлыг залуу үеийнхэнд өвлүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Арга хэмжээний үеэр урлаг спортын гавьяатууд, СУИС-ийн оюутнуудын тоглолт, уран баримал, уран зургийн үзэсгэлэн, олон үндэсний хувцас өмссөн 320 хүүхдийн биелгээг толилуулахаар төлөвлөжээ.
Б.ХАНД