Батлан хамгаалах яамны өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах яамны өдөрлөг болно

Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэх нээлттэй өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдрийн 11.40 цагт Чингисийн талбайд эхэлнэ. 

Энэхүү өдөрлөг нь Олон улсын болон монголын энхийг сахиулагчдын өдөртэй хамтатган зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэн, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах юм. 

Улаанбаатар хотын төв талбай дээрээ энэ өдөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүд Зэвсэгт хүчний ангиудын гаргасан үзэсгэлэнг сонирхож, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиудын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн дуу бүжгийн чуулга болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтуудыг үзэж, амралтын өдрөө дуу хуур, хөгжөөн наадам сонирхох боломжтой.

Мөн цэргийн насны эрчүүд, оюутан болохоор шийдсэн ч мэргэжлээ хараахан сонгож амжаагүй залууст зориулсан Цэргийн штабуудын байр, Батлан хамгаалах их сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн асар ажиллах, амралт, сувиллын газар хайж яваа нэгэн байвал “Бага баян”, “Энхийн төлөө” цогцолбор амралт сувиллын газрын хамт олны танилцуулга, үйлчилгээтэй танилцах, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөнд хамрагдах боломжтой аж.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж