Охиноо хөнөөсөн эцэгт 16 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Охиноо хөнөөсөн эцэгт 16 жилийн хорих ял оноолоо

Сум дундын гуравдугаар шүүхээс нэг настай охиноо зодож, амь насыг нь хөнөөсөн Д.Аюушд 16 жилийн хорих ял оноожээ. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд оршин суух  Д.Аюуш нь өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд өөрийн нэг настай охиныг зодож, амь насыг нь хөнөөсөн юм.

Шүүхээс түүнийг биеэ хамгаалах чадваргүй буюу нэг нас арван сартай дагавар охиноо танхайн сэдэлтээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган, ийнхүү яллажээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж