Хафтарын онгоцнууд хэт даврагчдад цохилт өгөв

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Хафтарын онгоцнууд хэт даврагчдад цохилт өгөв

Фото:  AP Photo/Libyan national army

 

Бенгази хотын ойролцоох Ливийн хэт даврагчдын баазуудад агаарын цохилт өгчээ. Халагдсан генерал Халиф Хафтарын террорын эсрэг ажиллагаанд нэгдсэн тус орны Нисэх хүчний  хоёр онгоц уг цохилтыг хийсэн байна. Гэрч нарын яриагаар, бөмбөгдөлтөд “Хоёрдугаар сарын 17-ны шаналан тарчлагчдын суман” өртжээ. Хохиролын талаар одоогоор өөр нэмэлт мэдээлэл алга байна.

Генералын бие төлөөлөгч Мухаммед Хиджази хэт даврагчдын цугларсан газарт хоёр удаа агаарын цохилт хийсэн гэж мэдэгдэв.

Хафтар тавдугаар сарын 16-нд Бенгази (Триполиос зүүн тийш 1000 км) хотод “Ливийн нэр төр” нэртэй цэргийн ажиллагааг радикал исламын бүлэглэлийн эсрэг эхлүүлжээ. Ливийн үндэсний армийн цэргийнхэн түүнийг дэмжиж, хүн амыг  хүчирхийлж байгаа исламын дайчдын эсрэг ажиллагаанд оролцож эхэлсэн юм. Тэд "Ансар аш-шариа" ("Шариатын талынхан") бүлгийн эсрэг дайтаж байна. Хафтерчууд цэргийн нисэх онгоцнуудыг ашиглаж байгаа ажиллагааны үеэр ная гаруй хүн амь үрэгдэж олон зуун хүн шархаджээ. Үндэсний конгрессийн спикер Нури Абу Сахмейн тэдний ажиллагааг төрийн эргэлт хийх оролдлого гэж зарлан, тэднийг эрүүгийн мөрдөн мөшгөлтөд оруулна гэдгийг хэлжээ. Харин генералын энэхүү үйл ажиллагаа армийнхан болон Киренаикийн бүсийн сайн дурын отрядуудын дэмжлэгийг нилээд авч байна. “Хоёрдугаар сарын 17-ны шаналан тарчлагчдын суман” гэдэг нь исламчуудын  нөлөө бүхий хүчин бөгөөд Бенгазид байрлан, армийн жанжин штабт захирагддаг гэнэ. Гэхдээ “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнөөс бүрэлдсэн уг суман дээд командлалын тушаалд төдийлөн захирагддаггүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж