МХБ-ийн захиралд О.Сайнжаргалыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

МХБ-ийн захиралд О.Сайнжаргалыг санал болгов

Төрийн өмчийн хороо өнөөдөр хуралдаж, Монголын хөрөнгийн биржийн удирдлагын томилгоог авч хэлэлцлээ.

Биржийн гүйцэтгэх захиралд долоон хүн нэр дэвшсэнээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулсан байна. Харин түүнийг Хөрөнгийн биржийн захирлаар томилох эсэх асуудлыг Сангийн яам шийднэ гэж  Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаа хэллээ.

Учир нь Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны тогтоолын дагуу Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн хувьцаанаас эзэмшихээр болсон тул ийнхүү томилгооны эрх Сангийн яаманд шилжсэн байна.

О.Сайнжаргал нь “Зэргэд” брокер, дилерийн компанид дилерээр ажиллаж байгаад Австрали улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан аж. Тэрбээр 2008-2012 оны хугацаанд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж