Хатгал тосгоны захирагчийн сонгууль өнгөрсөн бүтэн сайн өдөр болж өнгөрлөө. МАН- аас нэр дэвшигч Б.Ганбаатар 655 хүний санал. Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Ням-Очир 552 хүний санал, бие даагч Ж.Даваадамдин 196 хүний санал авсан байна. Нэр дэвшигч Б.Ганбаатарын авсан санал нийт сонгогчдын 50 хувьд хүрээгүй учир ахин санал хураалтыг 5 сарын 31-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn