– Жилийн дүнгээр аж үйлдвэрийн салбарт 170 цэг нэгж үйл ажиллагаа явуулж эдгээрт 9254 хүн ажиллаж, 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулжээ.
– Жилийн дүнгээр Хөдөө аж ахуйн салбарт 18.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн бий болжээ.
– Жилийн дүнгээр 404 хүнсний дэлгүүр, 97 барааны дэлгүүр, 5 зах, 44 эмийн сан, 36 түргэн үйлчилгээний цэгүүд ажиллаж нийт 30.8 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийсний 23.2 тэрбум төгрөг нь хүнсний бараа байна.
– Жилийн дүнгээр их барилгын 41 аж ахуйн нэгжүүд 26.2 тэрбум төгрөгийн барилга угсралт их засварын ажлыг 140 обьектод хийж гүйцэтгэжээ.
– Жилийн дүнгээр тээврийн байгууллагууд 23.8 сая.тн/км-ийн ачаа эргэлт хийж, 120.5 сая хүн/км–ийн зорчигч эргэлт хийж, 12.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
– Жилийн дүнгээр холбооны байгууллагууд 13.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.
– Жилийн дүнгээр нийтийн аж ахуйн үйлчилгээний 411 цэг салбар хүн амд 10.4 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлжээ.
– Жилийн дүнгээр давхардсан тоогоор 50.9 мянган хүнд 36.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноор аймгийн 2 хүн тутамын 1 нь халамжийн үйлчилгээ хүртсэн байна.
– Аймгийн нэг хүн дунджаар 1172500 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигч 1148749 төгрөгийн хадгаламжтай байна.
– Жилийн дүнгээр 1 хүн дунджаар 7 удаа эмнэлэгт үзүүлж, 8 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.
– Аймгийн нийт өрхийн 74.6 хувь нь байшинд, 24.4 хувь нь уламжлалт гэр сууцанд, 1.0 хувь нь зориулалтын бус сууцанд амьдарч байна. /2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүн.
– Аймгийн 5 өрх тутмын нэг нь суурин телефон утас, хүн бүр үүрэн телефон хэрэглэгч байна.
– Аймгийн 1.7 мянган аж ахуйн нэгж байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж, өдөрт 1.4 тэрбум төгрөгийн баялагийг бүтээж байна.
– Өдөрт 7 хүүхэд шинээр мэндэлж, 2 хүн нас барж байна.
– Өдөр тутам 2 хос гэр бүлээ батлуулж, 2 өдөр тутам 1 хос гэр бүлээ албан ёсоор цуцлуулдаг байна.
– Өдөрт манай аймагт 10 хүн шилжин ирж, 13 хүн шилжин явдаг.
– Худалдаа үйлчилгээний цэг салбарууд өдөрт 77.6 сая төгрөгийн бараа гүйлгээ хийгдэг байна.
– Өдөрт дунджаар 520 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, давхардсан тоогоор 23.0 мянган хүн зорчдог байна.
– 33 цэцэрлэгт өдөр тутам 6.9 мянган хүүхэд хүмүүжиж байна.
– Ерөнхий боловсролын 19 сургуульд 16.7 мянган сурагч сурч байна.
– Хот тохижилтын ажилчид хотын зам талбайн 2.3 мян.м3 хур хогийг цэвэрлэж, өрхийн 97.0 мян.м3 ахуйн хог хаягдал, гудамж талбайн 2.6 мян.м3 хогийг тээвэрлэн зайлуулж, 101.9 мян.м3 хог хаягдлыг дарж устгадаг байна.
Тоон үзүүлэлтийг 2013 оны байдлаар гаргав.
Статистикийн хэлтэс