УИХ-ын чуулганаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах асуултыг тавьлаа.
С.Ганбаатар:
-Ял оногдуулах насыг 14-өөр тогтоосон нь өсвөр насныханд оноож буй хэт чанга заалт биш үү. Яагаад ийм заалт оруулж, ямар шалтгаанаар чангаруулах болсон юм бол?
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Одоо мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, ял оноох нас нь ерөнхийдөө 16 гэж байгаа. Харин зарим тодорхой заалтууд дээр 14 нас гэж байдаг. Мөн хүүхдэд насанд хүрсэн хүнтэй адил хэмжээний ял оногдуулахаар байдаг. Тиймээс шинэ хуулиар хүүхдэд ял оноох тусгай журам оруулж ирсэн юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 16 насанд хүрэхээр нь албадлагын арга хэмжээг зохион байгуулдаг энэ байдал нь гэмт хэрэг хийхэд нөлөөлж байгаа тэр орчинд нь хүүхдийг үлдээгээд байгаа юм. Тиймээс хүүхдийг тухайн орчноос нь салгаж албадан сургаж, нийгэмшүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ механизмыг шинэ хуулинд зааж өгсөн.
Хүүхдэд оноох ял дээр мөн өөрчлөлт орсон. Хүүхдийг насанд хүрсэн хүнээс хоёр дахин бага ялаар шийтгэх, хорих ялыг нь хүртэл хаалттай сургуулийн байгууллагат гэж зааж өгсөн. Одоо бол дэглэм орчин бүх зүйлээрээ насанд хүрэгсэдийн шоронтой адил байгаа гэж хариуллаа.
М.Жаргал
Эх сурвалж: www.gogo.mn