Эр хүн шиг бай, Сноуден

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Эр хүн шиг бай, Сноуден

“NBC” телевизийн сэтгүүлч Браин Уильямс өнгөрсөн долоо хоногт Москвад очиж, АНУ-ын Тагнуулын агентлагийн экс ажилтан Эдвард Сноудентэй ярилцлага хийсэн билээ. ОХУ-д орогнож буй Эдвард Сноуден ярилцлагынхаа үеэр өөрийгөө бэлтгэгдсэн тагнуулч хэмээн тодорхойлж, гэртээ харихыг хүсч буй тухайгаа дурьдсан юм. Энэ ярилцлагын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Эдвард Сноуденд хандан “Эр хүн шиг байж, эх орондоо эргэж ир” хэмээн тулган шаарджээ. Түүнчлэн Жон Керри “Эдвард Сноуден АНУ-д эргэж ирэхийг хүсвэл бид өнөөдөр ч түүн рүү онгоц илгээхэд бэлэн байна. Эх оронч зугтдаггүй юм. Хэрэв тэр Нэгдсэн улсын төлөө тийм их анхаарал тавьж, итгэдэг юм бол АНУ-ын хуулийн тогтолцоонд итгэх хэрэгтэй” гэжээ.

 

 

Эдвард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг /NSA/, Тагнуулын төв агентлагийн /CIA/ сая гаруй мэдээллийг хулгайлж, олон нийтэд дэлгэсний улмаас АНУ-д эх орноосоо урвасан гэх мэт олон тооны хэрэгт ял шийтгэл сонсох болоод буй юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж