Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд эх орондоо ирээд байгаа билээ. Ёкозүна болсноос хойш анх удаа төрөлх нутагтаа ирсэн тэрээр Монголд байх хугацаандаа хэд хэдэн арга хэмжээнд оролцох юм байна. Тухайлбал, тэрээр ирэх сарын 1-нд Чингисийн талбайд бяцхан иргэдтэйгээ хамт нэгэн өдрийг өнгөрүүлэхээр шийджээ. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Би хүүхэд насны хамгийн сайхан баярын өмнө эх орондоо ирлээ. Тиймээс бяцхан хүүхдүүдтэйгээ төв талбайдаа хамт баярлахыг хүссэн юм. Тэдэнтэй цагийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 71 дэх аварга Какирюү эх үрсийг баярыг тэмдэглэсний маргааш буюу ирэх сарын 2-нд арлын орныг зорих гэнэ.
Б.ЭНХ