Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн шугамаар Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Зам, тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шүүх шинжилгээний институтын 15 ажилтан Туркийн Цагдаагийн газрын урилгаар 2014 оны 5 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийж, терроризмтой тэмцэх ба сөрөг тусгай ажиллагаа явуулах, эрх зүйн орчинг сайжруулах  зэрэг асуудлаар  уулзалт, ярилцлага  хийж, Терроризмтэй тэмцэх газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай  танилцав.

Цаашид терроризмтой тэмцэх чиглэлээр БНТУ-ын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах талаар хоёр тал тохиролцоонд хүрэв.

Монгол Улсаас БНТурк Улсад суугаа элчин сайд Б.Батхишиг төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, Монгол, Туркийн харилцааны талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж