Шинжаан Уйгурын аймагт айлчилав

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Шинжаан Уйгурын аймагт айлчилав

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-8-нд БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Цонж аймгийн дарга Аю Зий Юун, Алтай аймгийн дарга  Са Бор нарын урилгаар тус аймгуудад айлчиллаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын Захирагч М.Мягмарцог,  Засаг даргын Тамгын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Нямаа нар багтсан байна. Аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид тус аймгуудтай өмнө нь хамтран ажиллаж байсан санамж бичгээ дүгнэхийн зэрэгцээ  хөрш зэргэлдээ аймгуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн   харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэн, эдийн засгийн эрүүл  саруул орчинд хамтран ажиллаж, харилцан туслах зарчимыг баримтлан ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг шинээр үйлдэн гарын үсэг зурлаа. Санамж бичигт эдийн засаг, техник технилоги, дэд бүтэц,  хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, аялал жуулчлал гээд    олон салбарт хамтран ажиллахаар тусгасан байна. Мөн Ховд хот Алтай, Цонж хотуудтай нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохирсон байна.

Пүрэвганди
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж