“Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 29-нд буюу маргааш “Glamour” арт галерейд болох юм байна. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм байна.
“Моханик” хамтлагийн фэнүүдэд сонирхуулахад , тэдний дөрөвдүгээр сарын 3-нд болсон “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараа хураалган тэдний шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.
Э.ТЭКҮ