Хөлбөмбөгийн “Арсенал” клуб болон дэлхийн тэргүүлэгч мэдээлэл харилцаа холбооны “Хуа Вэй” компани хамтран ажиллах болсноо зарлалаа. Ингэснээр “Арсенал” клубын олон улсын ухаалаг гар утасны хамтрагч боллоо.
“ХуаВэй” компани “Арсенал”-тай 2015-2016 оны улирлыг дуустал хамтран ажиллахаар болсныг “Арсенал” клубын нэгдүгээр багийн тоглогч Рамсей, Лукас Подольски, Месут Озил /Ramsey, Lukas Podolski, Mesut Ozil/ нар менежер Арсене Венжер /Arsиne Wenger/-ийн хамт зарласан байна. Хамтын ажиллагааг албан ёсоор Emirates Stadium-д Фүлхам багтай өнгөрсөн хагас сайн өдөр болсон Premier League тоглолт эхлэхийн өмнө зарласан.
Энэ үйл явдал нь технологи, харилцаа холбооны зах зээлийн тэргүүлэгч “Хуавэй” болон дэлхийн хөл бөмбөгийн хамгийн том клуб “Арсенал FC”-ийн хамтын ажиллагааны эхлэл болж байгаа юм.
Клубын Худалдааны албаны дарга Том Фокс “ХуаВэй”-тэй албан ёсны түнш болж байгаад маш баяртай байна. Энэ бол БНХАУ-ын хятад брэндтэй хийж байгаа манай анхны гэрээ юм. “Хуавэй” бол салбартаа тэргүүлэгч компани. Дэлхийн хүн амын гуравны нэг нь энэ компанийн мэдээлэл, технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Бид “Хуавэй”-тэй онцгой цагт хамтарч энэ брэндийг олон улсад, тэр дундаа Их Британи болон Европын орнуудад сурталчилж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.
“ХуаВэй Технологи Их Британи” компанийн дэд захирал Марк Митчисон /Mark Mitchinson/ хэлэхдээ “Дэлхийн шилдэг клубын нэг “Арсенал”-тай “ХуаВей” түнш болж байгаад маш их баяртай байна. “Арсенал” бол залуу, өсч хөгжиж байгаа брэнд. Бид энэ салбартаа тэргүүлэгч. Ирэх жилүүдэд Emirates Stadium-д тоглох бүх багтай маш сайн хамтарч ажиллана гэж найдаж байна” гэлээ.
Энэ түншлэлийн хүрээнд “Арсенал”-ын тоглолтын үеэр “Хуавей” брендийн реклам явахаас гадна тоон систем болон сошиал сүлжээгээр цацагдах юм. Мөн “ХуаВэй” нь “Арсенал” клубын маркетингийн дата мэдээлэлд нэвтрэх эрхтэй бөгөөд онцгой том тоглолтын үеэр Emirates Stadium-д онцгой эрхтэй байх юм.
Эх сурвалж: www.arsenal.com