Тендрийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Тендрийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Тендрийн хууль буюу Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчдын зүгээс төслийг боловсруулах болсон шалтгаан, ач холбогдлыг тайлбарлахдаа “Нээлттэй тендер зарлан шалгаруулалт явуулахад хамгийн багадаа хоёр сар гаран хугацаа шаарддаг бөгөөд улмаар бараг шалгаруулж дуусаагүй байтал бүтээн байгуулалтын улирал өнгөрдөг. Эдгээр үндэслэлээс үүдэн бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа, шуурхай явагдахгүй байна. Өнөөдрийн тендерийн тогтолцоогоор төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслүүд цаг хугацаандаа хэрэгждэггүй, нийтэд үр ашиг багатай. Энэ нь Засгийн газрын  хурдтай, шуурхай, үр ашигтай, олонхид чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа. Иймд үнийн өрсөлдөөнийг чанарын өрсөлдөөнд шилжүүлж, тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн чанар, гүйцэтгэгчийн чадавхи байх бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг шалгаруулах, тендер зарлах, материал хүлээн авах, шалгаруулах болон тендертэй холбоотой маргаан, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох, тухайн тендерийн процессыг хурдасгахтай холбоотой заалтуудыг оруулж өгсөн” хэмээж буй юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж