НӨАТ-ын тухай хуулийн төсөлд бизнесийнхэн санал өгнө

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын тухай хуулийн төсөлд бизнесийнхэн санал өгнө

Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьсан. Татварын хоёр дахь шатны шинэчлэлтэй холбоотой УИХ-ын даргын захирамжаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажээ. Ажлын хэсгийн зүгээс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, НӨАТ-ын босгын талаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс тавдугаар сарын 30-нд Төрийн ордонд санал авахаар болсон байна. Энэхүү санал авах уулзалтад бизнесийн байгууллагын төлөөллөөс оролцох боломжгүй бол маргаашаас өмнө Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд саналаа хэлэх боломжтой ажээ.

Б.МИШЭЭЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж