Твийттер гэдэг их айлд юм, юм өрнөж байдаг. Хэрүүл, “зодоон”, санал шүүмжлэл гээд тэнд амьдрал буцалж байдаг гэвэл худлаа дүгнэлт болохгүй. Тэгвэл жиргээчид өчигдөр юуг онцолсныг хүргэе.
Зун, намрын зургаан сард бүтээн байгуулалтад орцгоодог монголчуудын хувьд зам засах, тавих ажлыг энэ үеэр л амжуулдаг. Жиргээчдийн дунд өчигдөр Дундговь-Зуунмод хоёрын хооронд тавьсан замын зураг шүүмжлэл дагуулав. Учир нь энэ замыг өнгөрсөн жил шинээр тавьж, Ерөнхий сайд нь тууз хайчлан нээж байсан. Энэ зургийг талаар жиргээчид чухам юу гэж шуугисныг сонирхуулъя.
–Э.Зоригт @Urianhai_Royal хийсэн өгсөн, шалгаж авсан хоёр арайл хөгийн гарууд байна дааа буудвал таарна
–Bayanmunh ^~^ @bayanmunh нөгөө БОНД мөнгөөр хийсэн ажил нь
–Sarantuya @e_sarantuya энэ арай ч, зүгээр дуусаагүй зам байлгүй дээ
–Мөөгий Мазаалай нтр @muugiimazaalai шинэ засгийн газрын гайхуулаад байсан бүтээн босголтод тавтай морил
–Уртаа @e_gereltod концесээр хийсэн ажил байх естой. Харамч хvн 2 дахин их телдег гэж vг бий дээ.
–myagmartsetseg @myagmartsetseg инээдэм ч яах вэ,улсын төсөв бидний татвар хашаа явж байгаан нэг жишээ үр хүүхдэд маань үлдэх нэг ч зүйл үгүй болой.
–Хотын иргэн @HotiinIrgen Урд хөршид бол ийм зам барьсан бариулсан нөхдүүдийг цаазаар авах байсан даа.
–Доржбат @DorjooS өнгөрсөн зун зам шиг байсан санагдах юм хэзээ ийм болчихоо вэ? хараал идсэн том машинууд нь ингээд бн
–Ts.Bat-Erdene @tsbat_IT Ингэж л мөнгийг зарах юм даа.
–Ё. Отгонбаяр @OtgonbayarY би бол инээмээргүй л байна. Энэ халтуурыг үр хүүхэд минь хүүтэй төлнө
Чөлөөт хүн @Ganzorig1 барилгын хуулиар 3 жил хариуцах ёстой байдаг. 3н жилд нь багтааж ахиж хийлг
Дараагийн жиргээ бол их аварга Д.Дагвадоржийн твиттер хуудастаа бичсэн Өгий нуурт суурьшсан хар галууны талаархи мэдээлэл байлаа. Хар галуу нь загасны “дайсан” бөгөөд загасны олон төрлийг устгах аюултай гэж үздэг юм байна. Хар галуу олширсон нь үнэг, хярс ховордож, экологийн тэнцвэр алдагдсан гэдгийг ч хэлэх хүн байсан юм. Их аварга өөрийн твиттер хуудастаа “Asashoryu 第68代横綱朝青龍Verified account@Asashoryu.Ugi nuurt oiroltsoogoor 500garui har galuu bn! 2 uduriin sudalgaa” жиргэжээ.
–zzgesgeel @zzgesgeel ene galuu mongold tohirohgui hurdan huuj gargah bolomj baina uu?zagas bolon nuuriig suiruuldeg zugeeer l gai
–Тайхар @taikhar за самарч дуусгахгүй бол наадуул чинь тонн тонноор нь загасыг дуусгадаг амьтан шдээ … бараг бодлогын чанартай ан хийхээр болж..
–Molomjamts @Molomjamts1 хар галууны мах тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гээд цуурхал тараавал багасна даа
–Batu @batzorigt_b vнэг хярс дорго vен мэтийн жижиг махчид ховордсноос хар галуу ихээр vржжээ
–Okhindoo @Onio_D нэг хар галуу өдөрт 2-3 загас иддэг. Загасны дайсан.
–Мазаалайчин @D_Batbold эkологийн тэнцэл алдагдуулсанд хүмүүс бид л буруутай. Үнэг хярсаа хамгаалцгаая гэж би жиргэсэндээ!!?
–Аанхаа @Aanxaa Өөө тэгээд экологоо тэнцэржүүлэхэд яахав, хужаа нар л худалдаж авдаггүй юм бол манайхан залхуураад буудахгүй
Энэ өдрийн жиргээнд ноён долларын талаар хөндсөн нь бас нэгэн онцлох сэдэв байлаа. Сүүлийн хэдэн сарын турш тогтворгүйгээр өсч байгаа долларын ханш хаа сайгүй бухимдал дагуулах болсон. Учир нь 2004 оны нэгдүгээр сард 1170 төгрөг байсан бол 2014 оны нэгдүгээр сард 1714 төгрөг /зураг/ байсан. Гэвч одоо 1820 гарсан нь Засгийн газрын бодлоготой ч холбоотой гэдгийг жиргээчид онцолж байв.
ЦАХИМ БОЛЖМОР