АТГ-ын олон нийтийн зөвлөлийг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

АТГ-ын олон нийтийн зөвлөлийг шинэчиллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчилсэн байна.

АТГ-ын олон нийтийн зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд ерөнхийлөгчийн зарлигаар улстөр болон төрийн албанд ажилладаггүй иргэдийг 4 жилийн хугацаатай томилдог юм. Уг зөвлөл АТГ-т ирсэн гомдол мэдээлэлтэй танилцах, гаргасан шийдвэрийнх нь талаар албан тушаалтнуудаас асууж, тус байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, дүгнэлтээ УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй. Эдгээр эрх үүргийг 15 гишүүн Бодлогын, Хүний эрх-Үйл ажиллагааны, Олон нийтийн харилцааны гэсэн гурван дэд зөвлөлд хуваагдан хэрэгжүүлдэг аж. Зөвлөлийн шинэ гишүүдийг танилцуулах хэвлэлийн хурал маргааш АТГ-ын байран дээр болох аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж