Уурын зуухыг төвлөрсөн халаалтын системд холбоно

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Уурын зуухыг төвлөрсөн халаалтын системд холбоно

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж  агаарын бохирдлын тухай хэлэлцлээ. Хурлаас агаарын бохирдлыг бууруулах талаар бодлогын баримт бичиг боловсруулах, урин дулааны улиралд уурын зуухны технологит шинэчлэл хийж, жижиг оврын уурын зуухнуудыг төвлөрсөн системд холбох шийдвэр гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг томилохоор  болжээ. Тус аймагт жижиг оврын уурын зуухнуудыг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг ирэх сарын нэгнээс наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийж дуусгахыг холбогдох албаны хүмүүст даалгахаар болсон байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж