Д.Зоригт сайдын асуудлыг үдээс хойш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын асуудлыг үдээс хойш хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш зарлалаа, гэхдээ цаг тодорхойгүй байна. Дээрх хуралдаанаар нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай хүсэлтийг авч хэлэлцэх юм. УИХ дахь хоёр намын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан зарлаж сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн ч тус бүр түүнийг огцруулахгүй хэмээн шийдвэрлэсэн.  Гэхдээ огцруулах бичиг үйлдсэн гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар намын бүлэг дотроо цөөнх болсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж