“Бялууны баяр” хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

“Бялууны баяр” хийнэ

Хүүхдийн баярыг угтан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд олон сонирхолтой үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Анх “Өгөөж” ХХК-аас санаачлан “Боорцогны баяр” тэмдэглэж, хүүхдэд зориулсан дуу хүртэл зохиож байсан бол энэ жил “Тэнгэрийн хишиг” компани нь “Бялууны баяр” хийхээр болжээ. Энэхүү баярыг тус компани ноднингоос эхлүүлсэн бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй гэнэ. Бялууны баяраараа “Тэнгэрийн хишиг”-ийнхэн өөрсдийн тусгай жороор үйлдвэрлэдэг бөөрөлзгөнө, тоортой бялуу болон зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовоор хүүхэд багачуудаа дайлах юм байна. Бялууны баяр тавдугаар сарын 28-нд болох ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж