Бакалавр, магистрын зайн сургалт

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Бакалавр, магистрын зайн сургалт

ОНЛАЙН /ЦАХИМ ЗАЙНЫ/СУРГАЛТААР БАКАЛАВР, МАГИСТРЫН ЗЭРЭГ АВАХ БОЛОМЖТОЙ

Онлайн /Цахим зайны/ сургалтаар бакалаврын, магистрын  зэрэг олгох сургалтыг хэрэгжүүлж буй Газарчин дээд сургуулийн салбар сургууль болох  Е-Газарчин сургуулийн захирал О.Батболдтой уулзаж ярилцлаа.

1. Танай сургуульд суралцсанаар  ажлаа хийгээд бакалавр,  магистрын зэрэг авах боломжтой талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Одоо үед хүн бүр их, дээд сургуульдэлсэн дээд боловсрол эзэмшихийгхүсдэг болсон. Интернет, компьютер, ухаалаг утас гэдэг бол бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон. Тэгэхээр өдөр тутамдаа ашиглаж байгаа технологийг бид бүхэн зөв, үр ашигтай байдлаар хэрэглэх  шаардлага гарч ирж байгаа юм. Үүний нэг нь цахим зайны  сургалтаар дээд боловсрол эзэмших явдал бөгөөд манай сургууль энэ чиглэлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан явуулаад 4 дэх жилээ үдэж байна.

Бид Америк, Энэтхэг, Солонгосын цахим сургуулиудтай хамтран  ажиллаж тэдний туршлагаас суралцаж сургалтын үйл ажиллагаагаа чанаржуулж байна.

Манай сургалт нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд,  Монголдоо байгаа давхар мэргэжил эзэмшихийг хүссэн хүмүүс, ажлынхаа хажуугаар суралцахыг хүссэн хүмүүс, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэртээ хүүхдээ хардаг эхчүүд зэрэг олон хүмүүст сурах боломжийг нээж өгч байгаа юм. Манай сургууль нь суралцагчдад цаг, хугацаа, орон зайнаас үл хамааран зардал байгатайгаар, цаг хугацааг хэмнэн суралцах  боломж олгож байгаагаараа бусдаас илүү давуу талтай юм.

  1. Та хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж дурдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд сурах нөхцөл бололцоо төдийлөн бүрэн хангагдаагүй байдаг. Эдгээр иргэд маань зайн сургалтанд хамрагдаад дээд боловсрол эзэмшихийн тулд ямар нэгэн шалгуурыг хангасан байх шаардлагатай юу, яаж суралцах вэ, суралцах хугацаанд ямар ямар боломж,  дэмжлэгт хамрагдах вэ?

Цахим зайны хэлбэрээр суралцахад таны хажууд интернэтэд холбогдсон зөөврийн болон суурин компьютер байхад хангалттай  ба бид таньд сургалтын програмыг суулгаж,  суралцах арга барилыг эзэмшүүлнэ гэсэн үг юм. Уламжлалт сургалт нь сурагчдыг 1 танхимд цуглуулж сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол онлайн сургалт нь цахим ертөнцөд нэг анги үүсгэн сургалт явуулж байна гэсэн үг юм.

Сургуульд элсэхэд гадаадад байгаа юу монголд байгаа юу гэдгээс хамаарах ба Монголд байгаа хүмүүсийн хувьд ЭЕШ заавал өгсөн байх шаардлагатай, их дээд сургуульд элсэхэд ямар шаардлага хангасан байх ёстой юм, тэр шаардлагыг л манай сургуулийн зүгээс тавина. Энэ шаардлагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн адил хамрагдах ёстой.  Харин гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд эх орондоо иргээд ЭЕШ өгөх боломж дутмаг байдаг учраас манай сургууль БНСУ-ийн“Шин Ши ДЭ” боловсролын байгууллагатай хамтран элсэлтийн шалгалтыг  зохион байгуулан авдаг.

Суралцаж байх хугацаандаа амжилттай суралцсан оюутнуудыг дэмжих үүднээс сургалтын тэтгэлэгийн системийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анх элсэн ороход 20% хүртэл хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах боломжийг олгож байгаа юм.

  1. Цахим зайны сургалтаар ямар ямар мэргэжлүүдээр суралцах боломжтой вэ? 4 жил суралцах уу?

Танхимын сургалтаар дээд боловсрол эзэмшихэд 4 жил зарцуулдаг. Харин цахим зайны хэлбэрээр суралцахад энэ хугацааг 2,6 жилд суралцах боломжийг бүрдүүлж байдаг бөгөөд хавар, зун, намрын улиралд элсэлтээ авч хичээллэдэг.Суралцагчиддоорхбаклавр, магисртын чиглэлэр суралцах боломжтой байдаг. Үүнд:

Баклаврын түвшинд:

  • Бизнесийн эдийн засаг
  • Нийгмийн ажил
  •  Менежмент /Зочид буудал зоогийн газрын удирдлага,Аялал, жуулчлалын менежмент/Солонгос, Анги хэл/, Уул уурхайн удирдлага, менежемтийн анги/
  • Уул уурхайн ашиглалтын инженер
  • Монгол хэл, гадаад хэл багш /Солонгос, Анги хэл/

Магистрын түвшинд:

  • Боловсролын удирдлага
  • Бизнесийн удидрдлага
  • Боловсролын удирдлага
  • Үйлдвэрлэлийн менежментгэсэн мэргэжлүүд орох ба ирээдүйд мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр мэргэжил нэмэхээр судалж байна.

Манай сургуульд Америк, Солонгос, Франц, Швед, Чех гэх мэт дэлхийн 10 орноос элсэн суралцдаг.Одоогоордээд боловсролоос  гадна тодорхой чиглэлийн боловсролыг онлайнаар олгох бодлого баримтлан ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар Англи , Солонгос хэлний сургалт болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүдэд зориулсан  Монгол хэл бичгийн сургалтыг БНСУ-ийн өргөмжит консулын газартай хамтран явуулж байна.

  1. Төгсөгчид ажлын байраар хангагдах боломж хэр байдаг вэ?

Манай сургалт өглөө, орой  батлагдсан хуваарийн дагуу  2 ээлжээр хичээллэдэг тул суралцагчид ажлын байраа алдахгүйгээр суралцах боломжоор хангагдаж байгаа юм. Гадаадаас суралцаж байгаа оюутнуудын хувьд дээд боловсрол эзэмшиж байгаагаас гадна тэдний сурсан хэлний мэдлэг нь монголдоо ирээд ажилд ороход давуу тал нь болж өгдөг.  Түүнчлэн сургалтын албаны харьяа төгсөгчдийг ажилд зуучлах албыг ажиллуулдаг нь төгсөгчдийг ажлын байраар хангах үндэс болдог.

Бидэнтэй дараах хаягаар холбоо барьж болно.

www.e-gazarchin.com

Цахим хаяг:egazarchin_mgl@yahoo.com

Утас: 93010260, 70000260

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж